Төвшрүүлэх суманд хаваржилт хүндэрч, шинэ төлийн 40 орчим нь хорогдоод байна

IMG_9549.jpeg

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын хэмжээнд 2022 онд 192 мянга орчим мал тоологдсоноос 5000 орчим нь хорогдоод байгаа аж. Мөн нийт 23 мянга орчим мал төллөснөөс 40 орчим хувь нь хорогдсон байна.

Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ жил хөнгөлөлттэй үнээр 17.1 тонн хивэг, аймгийн мал хамгаалах сангаас 70 шуудай хивэг, 70 шуудай долооц, 50 шуудай хорголжин тэжээл олгожээ.

Тус сумын Баян-Өндөр багийн малчин Я.Долгор арьс шир, нэхий гээд малын дайвар бүтээгдэхүүн үнэгүй учраас малчдын амьдрал жил ирэх тусам доройтож байгааг хэлж байлаа. Малчид гаргасан малынх нь арьс шир үнэд хүрдэггүй учир хаяж, нэг малын өлөн гэдсийг одоогоор 500 төгрөгөөр худалдаалдаг байна.

Шадар сайд С.Амарсайхан “Мал аж ахуйн салбарт шинэчлэлт, өөрчлөлт хийснээр зөвхөн малчдын амьжиргаа дээшлээд зогсохгүй, жил ирэх тусам цөлжиж буй Монгол орны байгаль, хөрсийг сайжруулах, стандартад нийцсэн бүтээгдэхүүнээр хүн амынхаа хүнсийг хангах, гадаад улс орнууд руу чанартай бүтээгдэхүүн экспортлох зэрэг олон талын үр ашигтай. Тиймээс Засгийн газраас мал аж ахуйн салбарт шинэ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр судалж байна” гэлээ.

scroll to top