Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар цас орж, Баян-Өлгий 18-20 м/сек, Ховд 12-18 м/сек шороогоор шуурсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 8-13 м/с, баруун аймгуудын нутгийн зарим газраар 18-20 м/с, зарим үед 28-34 м/с, төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр -2…+3 градус, Их нууруудын хотгор, Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор +5…+10 градус, Идэр, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр +11…+16 градус, говийн бүс нутгаар +23…+28 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. +17…+19 градус дулаан байна.

Төлөв байдал: 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 21-нд төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд ихэнх нутгаар, 20-нд говь, талын нутгаар 18-20 м/с, зарим үед 28-34 м/с хүрч ширүүсэж, хүчтэй шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -1…-6 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -10…-15 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4…+1 градус, өдөртөө +7…+12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хад байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.17-ны өдрийн 10:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 5×9 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармаг гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.17-ны өдрийн 12:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн 5 ханатай гэр, 4×8 метрийн хэмжээтэй байшингийн хана, 3 метр хашаа, тус тус шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон баг, 5 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.17-ны  өдрийн 17:45 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар  шатаж байсныг 3 минут ажиллан унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Дэлгэрэх Дэнж багийн 36 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.17-ны өдрийн 17:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 2х3 метрийн хэмжээтэй амбаар, хураалттай 5 ханатай гэр, 6 метр орчим хашаа шатаж байсныг 11 минут ажиллан унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн 49 дүгээр байр тагт дээр гал гарч байна гэсэн дуудлагыг 04.17-ны өдрийн 20:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн тагт дээр эд зүйлс шатаж байсныг 12 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.18-ны өдрийн 00:04 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход хогийн сувагт хог шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан. 

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн Хустайн даваа гэдэг газар /ангийн байрлалаас баруун хойд зүгт 35 км/-т ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.17-ны өдрийн 23:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн “ГАП-95” маркийн  ачааны автомашин шатаж байсныг 01:30 цаг ажиллан унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн “Дөрвөлжийн хөндий” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 90 км, сумын төвөөс зүүн урд зүгт 45 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.17-ны өдрийн 17:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд, орон нутгийнхан ажиллаж түймрийг 18:40 цагт цурамд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Ховд аймгийн Булган сумын Баянсудал багийн “Мэргэн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 385 км, сумын төвөөс баруун хойд зүгт 25 км/-т Иргэн А /сэтгэцийн өөрчлөлттэй/ 04.15-ны өдрийн 19:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 04.17-ны өдрийн 11:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн, орон нутгийн иргэд иргэн А/37 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ыг эрэн хайх ажиллагааг тус багийн Мэргэн-Уул, Баруун-Ураа, Зах-Ус, Цагаантүнгэ, Цоохор нуур, Цоохор нуурын баруун хөвөө гэдэг газруудаар 120 км-т зохион байгуулсан. 04.18-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top