АТО-гийн гишүүн орнуудын оролцоотой “Аврора-23” олон улсын цэргийн сургууль даваа гарагт Шведэд эхэлж байна тус улсын Батлан хамгаалах яам /БХЯ/ мэдээлжээ.
Энэ нь сүүлийн 25 жилийн хугацаанд тус улсын нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж буй хамгийн өргөн цар хүрээтэй сургуулилалт юм.
Шведийн хуурай зам, тэнгисийн болон агаарын цэргийн хүчин оролцох уг сургуулилалтын зорилго нь зэвсэгт халдагын эсрэг үйл ажиллагааны тактик боловсруулах юм. Сургуулилалтад Австрали, Их Британи, Герман, Дани, Латви, Литва, Норвеги, Польш, АНУ, Украин, Франц, Финланд, Эстонийн 26 мянган цэргийн алба хаагч оролцоно. Гол сургуулилалт Шведийн өмнөд болон хойд хэсгийн хилийн бүс нутагт, түүнчлэн Готланд арлын орчимд явагдаж, тавдугаар сарын 11-нд дуусна.
Өмнөх “Аврора-17” сургуулилалтын нэгэн адил том оврын хуягт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс хүрээлэн буй орчинд учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарал хандуулна гэж Шведийн БХЯ мэдээлжээ.