Сургалт хоёрдахь өдрөө үргэлжилж байна

IMG_1122.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Ойн албатай хамтран зохион байгуулж байгаа “Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төв” сэдэвт сургалт хоёрдахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн сургалтад нийслэлийн Засаг даргын тамгын газар, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн 50 гаруй удирдлага, албан тушаалтан хамрагдлаа.

АНУ-ын Ойн алба болон ОБЕГ-ын сургагч багш нар удирдан явуулж байгаа энэхүү сургалт нь ирэх тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд болох  “Стратегийн команд штабын сургууль”-ийг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top