Яам, агентлаг, гамшгаас хамгаалах улсын албадын бүрэлдэхүүнийг сургалтад хамрууллаа

IMG_9587.jpeg

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор ирэх тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд “Стратегийн команд штабын сургууль”-ийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Бэлтгэл ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Ойн албатай хамтран “Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төв” сэдэвт цуврал сургалтыг зохион байгуулж байна. 

Өнөөдрийн сургалтад яам, агентлаг, Гамшгаас хамгаалах улсын албадын нийт 60 гаруй бүрэлдэхүүн хамрагдлаа.

Сургалтаар “Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төв”-ийн үүрэг, түүнийг хэрхэн байгуулах, ажиллуулах, анхаарах ёстой асуудлууд, тогтвортой ажиллуулахад шаардлагатай чиг үүргүүд, хор уршгийг арилгах ажиллагааны нийтлэг бэрхшээлүүдийн талаар нэгдсэн мэдлэг, мэдээлэл олгож байгаагаараа онцлог юм гэж Онцгойбайдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top