Онцгой комиссын бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах мэдлэг олголоо

342198795_195212723291121_1701776171364432036_n.jpg

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд “Стратегийн команд штабын сургууль”-ийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн Онцгой комиссын бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах мэдлэг олгох, дүүргийн хэмжээнд мэргэжлийн байгууллагын харилцан уялдааг хангах чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ, Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Б.Мягмардорж нар “Стратегийн команд штабын сургуулийн ерөнхий ойлголт, анхаарах асуудал”, “Ослын үеийн системд шилжин ажиллах үеийн багуудын үндсэн чиг үүрэг”, “Ослын үеийн удирдлагын тогтолцооны ач холбогдол, дадлага сургуулийн үед байгууллага, албадын уялдаа холбоо” сэдвийн хүрээнд мэдлэг мэдээлэл олголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top