Цасан шуурганы улмаас өчигдөр, уржигдар Улаанбатар хотын орчимд авто замд цасанд боогдсон иргэдийг аврахаар ‘Лэнд Круйзер’ сонирхогчдын клубийн залуус сайн дураараа ажилласан билээ.
Тэдний уриалга тусламж олон нийтийн сүлжээнд идэвхтэй тархаж, бусад автомашин сонирхогчдын клубүүд нэгдсэн байна. Тухайлбал, Монголын бартаат замын авто спортын холбоо, Мицүбиши пажеро, Прадо, Хайлюкс гэх мэт хүчтэй хөдөлгүүртэй автомашин эзэмшигчдын клубүүд цасанд боогдсон автомашинтай иргэдийг аварсан юм.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр тэд нийт 47 автомашинтай 102 хүний бүрэлдэхүүнтэйгээр аврах баг болон ажиллаж цасанд боогдсон 98 машинтай 244 иргэнийг аварсан байна.
Ийнхүү онцгой цаг үеийн нөхцөл байдалд өөрсдийн санаачилгаар иргэдэд яаралтай тусламж үзүүлсэнд олон нийт ам сайт байгаа юм.
Дашрамд дуулгахад, өнөөдөр 10:00 цагт Улаанбаатараас орон нутгийн чиглэлийн бүх авто замыг нээгээд байна.
Эх сурвалж: www.time.mn