“Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төв” сэдэвт сургалт үргэлжилж байна

DSC2925.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Ойн албатай хамтран зохион байгуулж байгаа “Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төв” сэдэвт сургалт дөрөвдэх өдрөө үргэлжилж байна.

Сургалтад ОБЕГ, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн удирдлага, ахлах мэргэжилтэн, мэргэжилтнүүд нарын 50 орчим алба хаагч хамрагдаж байгаа бөгөөд сургалт хоёр өдөр үргэлжилнэ.

Өнөөдрийн сургалтаар гамшгийн менежментийн тогтолцоо, хөтөлбөр, онцгой нөхцөл байдал үүссэн үед хор уршгийг арилгах ажиллагаа сэдвийн хүрээнд АНУ-ын Ойн албаны сургагч багш нар мэдээлэл өгч, дадлага ажил хийлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top