Төсөл хэрэгжиж байгаа сум, хороодод гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийж байна

342434564_611727407234696_7369420973017053098_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төсөл”-ийг нийслэлийн 12 хороо, Говь-Алтай, Дорноговь, Дорнод,  Дундговь, Увс аймгийн 18 суманд хэрэгжүүлж байна.

Төсөл хэрэгжиж байгаа дүүрэг, аймаг, сумдад “Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ”-г аймгийн Онцгой байдлын газар, сумдын Засаг даргын тамгын газар, ард иргэдтэй хамтран хийж байна.  

Үнэлгээнд нийгмийн олон талт оролцоог хангаж сумдын шийдвэр гаргагчид, төрийн алба хаагч, хувиараа хөдөлмөр эрхлэгч, тусгай хэрэгцээт иргэн, хүүхэд, ахмад настан, эмэгтэйчүүдийн төлөөлөл багтаж байгаа юм.  

Ингэснээр өөрийн амьдарч байгаа сум, орон нутгийн гамшгийн эрсдэлийг таньж мэдэх, өндөр эрсдэлтэй аюулт нөхцөл, үзэгдлүүдийг эрэмбэлэн тэдгээрийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг хамтран тодорхойлно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.                      

scroll to top