1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Завхан, Хөвсгөл аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -2…+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12..+17 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +6…+11 градус, бусад нутгаар +1…+6 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -7…-9 градус, бусад хэсгээр -3…-5 градус хүйтэн, өдөртөө +3…+5 градус дулаан байна.
Төлөв байдал: 23-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 24-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -12…-17 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +14…+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Спортын төв ордны хойд талд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 04.20-ны өдрийн 13:27 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х3 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг худгийн байшин шатаж гэсэн дуудлагыг 04.20-ны өдрийн 13:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчдыг очиход цэвэр, бохир усны худгийн 9х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 16 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.20-ны өдрийн 15:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход 0.2 га орчим талбайд газар өнжмөл шар өвс шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.20-ны өдрийн 22:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын 5 ханатай гэр, 2х2 метрийн хэмжээтэй амбаар, 4 метр хашаа тус тус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын эцэс “Бөөр булаг” гэдэг газар гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.21-ний өдрийн 01:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр, 2х1 метрийн хэмжээтэй амбаар тус тус шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
– Хээрийн түймэр: Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн Сүүл нуур гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 70 км, сумын төвөөс зүүн зүгт 85 км/-т, солбицол: 48.125999 N, 115.52600 E Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10:38 цагт хүлээн авсан. Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 52 дугаар анги, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн 2, 3 дугаар заставын алба хаагчид, Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газар, “Меланж” ХХК-ийн “Хашаатын цав” нүүрсний уурхайн ажилтнууд унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 22:40 цагт цурамд оруулж, 04.21-ний өдрийн 00:00 цагт бүрэн унтраасан.Түймэрт урьдчилсан байдлаар хээрийн 25000 га талбай өртөж шатсан.
Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат багийн Хөх-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 380 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 100 км/-т, ОХУ-ын талаас Монгол Улсын хилийн тэмдэгтээр хээрийн гал түймэр 13:00 цагийн орчим хил давж орж ирсэн. Дорнод аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн алба хаагчид, Чулуунхороот, Дашбалбар, Гурванзага, Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж 04:21-ний өдрийн 03:00 цагт цурамд оруулж, 04:20 цагт бүрэн унтраасан.
Дорнод аймгийн Чойбалсан сумын Сүмбэр багийн Зүүн-Өлзийт гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 18 км, сумын төвөөс баруун зүгт 32 км/-т, Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.20-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан. Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар анги, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид хээрийн гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 17:30 цагт цурамд оруулж, 18:45 цагт бүрэн унтраасан.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн “Шугшаа”-гийн 7 дугаар гудамжинд тус сумын харьяат иргэн Ө нь 04.18-ны өдрийн 16:00 цагт гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг 04.19-ний өдрийн 01:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр, унтраах аврах 67 дугаар анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Ө /21 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 04.20-ны өдрийн 09:00 цагаас эхлэн зохион байгуулж мөн өдрийн 11:40 цагт гэрээс нь урд зүгт 24 км-т Гурвантэс сумын “Шинэ-Ус” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Өвөрхангай аймгийн Хужирт сумын Өвөр модот багийн Багануур гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 100 км, сумын төвөөс зүүн зүгт 9 км/-т Тус сумын харьяат иргэн Т нь 04.19-ний өдрийн 18:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Т /38 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 04.20-ны өдрийн 11:40 цагаас эхлэн зохион байгуулж мөн өдрийн 12:45 цагт гэрээс нь зүүн урд зүгт 43 км-т Хужирт сумын “Ар булгын даваа” гэдэг газраас эсэн мэнд олж ах Б-д хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР