НҮБ-ын тэргүүн Суданд гал зогсоохыг уриалжээ

6441defe554ff.jpeg

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Суданы мөргөлдөгч талуудад лалын шашинтнуудын “Ид аль-Фитр” баярын үеэр гал зогсоож, энгийн иргэдийг аюулгүй газарт хүрэх боломжийг бүрдүүлэхийг уриалжээ.

Пүрэв гаргийн байдлаар зэвсэгт мөргөлдөөн зургаа дахь өдрөө дараалан үргэлжилж байгаа бөгөөд нийслэл Хартум хотоос олон мянган иргэн дүрвэсээр байна. Мөн олон хүн баруун нутгийн Дарфур мужаас дүрвэн Чад улсад очжээ.

А.Гутерришээс гадна АНУ, Саудын Араб, Катар, Турк, Египетийн эрх баригчид Суданы армийн командлагч, генерал Абдель Фаттах аль-Бурханд мөргөлдөөнийг зогсоохыг уриалаад байна. Өнгөрсөн бямба гарагт мөргөлдөөн эхэлснээс хойш 330 гаруй хүн амиа алджээ.

НҮБ-ын тэргүүн Африкийн Холбоо, Арабын Лиг болон бусад байгууллагын удирдлагуудтай цахимаар уулзсаныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, Суданд үүсээд буй мөргөлдөөнийг зэмлэн буруушаах, байлдааны ажиллагааг нэн даруй зогсоохыг уриалах талаар зөвшилцөлд хүрснийг мэдэгдсэн байна.

Тэрбээр гурван хоногийн хугацаанд гал зогсоож, зөрчил мөргөлдөөний бүсэд гацсан иргэдийг аюулгүй газарт хүрэх, эмнэлгийн тусламж, хоол хүнс болон бусад тусламжаар хангах боломжийг бүрдүүлэхийг уриалжээ. АНУ-ын эрх баригчид мөн гал зогсоох саналыг дэмжсэн байна. 

scroll to top