Гамшгаас хамгаалах салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо

339810230_1054295292641872_7587316838382036283_n.jpg

Бүгд Найрамдах Польш Улсын олон улсын хүмүүнлэгийн тусламжийн төвийн төслийн зохицуулагч ноён Томаш Липерт болон Төв Азийн бүсийн зохицуулагч хатагтай Ионна Марчиниак нарыг ОБЕГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ч.Ариунаа хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр орны гамшгаас хамгаалах салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, шилдэг туршлагуудаа харилцан судлах, хамтарсан дадлага сургалтуудыг зохион байгуулах талаар харилцан санал солилцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top