Ажлын хэсгийн төлөөлөгчдийг Гамшгаас хамгаалах төрийн захиргааны төв байгууллагын сайд Тани Койчи хүлээн авч уулзлаа

DSC_2414.jpg

Япон Улсад туршлага судалж байгаа Ажлын хэсгийн төлөөлөгчдийг тус улсын  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын гамшгаас хамгаалах төрийн захиргааны төв байгууллагын сайд Тани Койчи хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр сайд Тани Кочи “Гамшгаас хамгаалах хамгийн чухал алхам бол бэлтгэл, бэлэн байдал юм” гэдгийг онцоллоо.

Тус улсын хувьд Гамшгаас хамгаалах тухай суурь хууль нь 1961 онд батлагдсан. Гамшгаас хамгаалах бодлого, суурь төлөвлөгөөг Гамшгаас хамгаалах тухай суурь хуульд үндэслэн төв зөвлөл болон нийслэл, орон нутгийн гамшгаас хамгаалах зөвлөл боловсруулдаг байна.

Мөн Засгийн газрын бүтцэд Гамшгаас хамгаалах төв зөвлөл багтдаг бөгөөд зөвлөлийг Ерөнхий сайд нь ахалдаг. Тус улс жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрийг “Гамшгаас хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг ба тус өдөр гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага сургуулийг зохион байгуулдаг гэдгийг онцоллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top