Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын “Говь-Алтай орон нутгийн хөтөлбөр”-тэй хамтран АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр иргэдийн гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Бэлэн бай” сургалтын модуль хөтөлбөрөөр Есөнбулаг сумын иргэдэд танхимын болон дадлага сургуулийг зохион байгууллаа.
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын орлогч, хошууч Г.Батсүхээр ахлуулсан ажлын хэсэг Сант суманд ажиллаж, гамшгаас хамгаалах ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, сайн дурын хэсгийн бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, Монгол Улсад мөрдөгдөж байгаа холбогдох эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг шалган заавар, зөвлөмж өгч, илэрсэн зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг даалгавар өглөө.
Булган аймгийн Онцгой байдлын газраас Дулаан, ус хангамж, нийтийн аж ахуйн Булган мээж ХХК, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, ажилтан алба хаагчдад мэргэжлийн ангийн дүрэм, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа болон гамшиг аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, гал унтраагуурын ашиглалт, хадгалалт, нэрвэгсдэд үзүүлэх “Яаралтай үеийн анхны тусламж” сэдвээр танхимын сургалт, дадлага зохион байгуулж, чадавхжууллаа.
Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хамтарсан ажлын хэсгүүд 18 сум, 5 тосгодыг хамруулан гамгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Мөрөн, Жаргалтхаан сумдын бэлэн байдлыг шалгаж, дүгнэлт өгч ажиллалаа.
Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас Баянцагаан суманд Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг шалгалтыг зохион байгуулж, гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, сайн дурын хэсгийн бэлтгэл, бэлэн байдал, орон нутгийн нөөц бүрдүүлэлт, төсөв санхүү, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн нөхөн хангалт зэрэг шалгуур үзүүлэлтээр шалган, үнэлэлт дүгнэлт өглөө.
Дундговь аймгийн Онцгой байдын газраас Авто тээврийн газарт гал түймрийн аюулгүй байдлыг хангуулах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар танхимын сургалт зохион байгуулж, болзошгүй гал түймрийн үед гал түймэр унтраах мэргэжлийн байгууллагын бүрэлдэхүүнд үзүүлэх дэмжлэг сэдвийн хүрээнд дадлага зохион байгууллаа.
Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас Түр хорогдох байраар хангах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулж, газар хөдлөлтийн гамшгийн үеийн хариу арга хэмжээ сэдвээр цагийн байдлын дагуу ажиллуулж, бэлтгэл, бэлэн байдлыг хангууллаа.
Нийслэлийн Онцгой байдлын газраас Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчдын бие бялдрын түвшин тогтоох шалгалтын бэлтгэл ажлыг хангах, бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэлийг сайжруулах, цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандарт, биеийн жингийн зохистой харьцааг хангуулах зорилгоор нэгдсэн шалгалтыг “Монгол цэрэг-Энхийн төлөө” цогцолборт зохион байгуулж байна.
Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид Биеийн тамир спортын хорооны ажилтан албан хаагчидтай хамтран болзошгүй гал түймрийн үед шуурхай арга хэмжээ авах, гал түймрийг хэрхэн унтраах талаар хамтарсан дадлага сургууль хийлээ.
Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Театрын музейн алба хаагчдын оролцоотойгоор тус газрын эрсдэл эмзэг байдлыг тодорхойлж, гамшгийн эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан, эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг гаргалаа.
Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтан, алба хаагчдад газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, авах арга хэмжээ, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сэдвүүдээр танхимын сургалтыг зохион байгууллаа.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Цагдаагийн Ерөнхий газрын Зөрчлийн хэрэг бүртгэлт, мэргэжил арга зүйн хэлтсийн ажилтан, алба хаагчдад “Газар хөдлөлийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, авах арга хэмжээ “сэдвээр танхимын сургалтыг зохион байгууллаа.
Увс аймгийн Онцгой байдлын газраас Ховд суманд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулж, сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн, иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэгийг дээшлүүлж, бэлтгэл, бэлэн байдлыг хангалаа.
Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас “Тотал дистрибюшн” ХХК-ийн ажилчидтай хамтран гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг зохион явууллаа. Сургалтаар гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах талаар анхан шатны мэдлэг олгож, гал унтраагуур ашиглах дадлага сургууль хийлээ.
Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас Баруун-Урт сумын ерөнхий боловсролын IV сургуульд гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ, эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг боловсруулах заавар зөвлөмж өгч ажиллалаа.
Дорнод аймгийн хэмжээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян-2023” нээлтийн үйл ажиллагааны хүрээнд Онцгой байдлын газраас албаны үйл ажиллагааны онцлог, багаж, техникийг танилцуулж, гамшгаас урьдчилан сэргийлэх санамж, сэрэмжлүүлгийг иргэдэд хүргэж, мэргэжлийн заавар, зөвлөгөө өгч ажиллалаа.