Эрэгтэй баг тамирчид хүрэл медаль хүртлээ

IMG_9639.jpeg

Хил хамгаалах байгууллагын түүхт 90 жилийн ойн нэрэмжит Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын дунд зохион байгуулсан сагсан бөмбөгийн тэмцээнд Онцгой байдлын байгууллагын эрэгтэй баг тамирчид гутгаар байр эзэлж, хүрэл медаль хүртлээ.

Тус тэмцээнд эрэгтэй 10, эмэгтэй 9 багийн 180 орчим алба хаагч өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан бөгөөд эрэгтэйчүүдийн төрөлд ТЕГ-ын баг тэрүүлж, ШШГЕГ-ын баг тамирчид дэд байрт шалгарсан юм.

Харин эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрыг ХХЕГ-ын баг тамирчид, дэд байрыг ЗХЖШ-ын баг тамирчид, гутгаар байрыг ШШГЕГ-ын баг тамирчид тус тус эзэллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top