Удирдах бүрэлдэхүүнд дадлага сургуулийн талаар мэдээлэл өгч, сургалт хийлээ

341660438_745772463689028_7278353916616463152_n.jpg

“Стратегийн команд штабын дадлага сургууль”-ийг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ “Команд-штабын сургуулийн тухай ерөнхий ойлголт, анхаарах асуудал”, “Ослын үеийн удирдлагын тогтолцоо” сэдвээр, Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П. Соронзонболд “Мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургуулийн хэсэг” сэдвээр тус тус мэдээлэл өгсөн юм.

Мөн энэ үеэр дадлага сургуулийн үед байгууллага, албадын уялдаа холбоо хэрхэн хангаж ажиллах талаар нэгдсэн ойлголт өгч, цаашид бэлтгэл ажлын хүрээнд анхаарах зүйлсийн талаар заавар, зөвлөмжийг хүргэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top