Алба хаагч бүр урьдчилан сэргийлэгч аяныг эхлүүллээ

IMG_9664.jpeg

Хүн бүр байгаль хамгаалагч аяны хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, тус газрын Ахлагчийн зөвлөл, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс хамтран Алба хаагч бүр урьдчилан сэргийлэгч аяныг эхлүүллээ.

Энэ хүрээнд НОБГ, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, гэр бүлийн хамт интертаймент явган аялалыг зохион байгууллаа. Төлөвлөсөн маршрутын дагуу 5 км зайд алхаж, Чингэлтэй хайрханы оргилд албаны тугийг цэнгүүлж, ногоон бүсэд аялаж, амарч яваа иргэдэд ой, хээрийн болон шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх гарын авлага, зөвлөмж өгч ажилласан байна.

Мөн хамт олон, гэр бүл, хүүхдүүдийн дунд азтаны сугалаа, хөгжөөнт тоглоом зохион байгууллаа.

Тус аян нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчдын цэргийн биеийн тамирын түвшин тогтоох үзлэгт бэлтгэх, алба хаагчдын бие бялдрыг чийрэгжүүлэх, идэвхтэй хөдөлгөөн хийх, эрүүл цэвэр агаарт гэр бүлийн гишүүдээ авч гарах, ажил мэргэжилтэйгээ танилцуулах зорилгоор нийслэлийн ногоон бүсийн ам, ууланд алхалт хийж явган аялах, тухайн байршилд зорчиж байгаа иргэдэд ой, хээрийн болон шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж буйгаараа онцлог юм. Баянзүрх, Богдхан уул, Сонгинохайрхан ууланд тус явган аялал үргэлжилнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top