Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Завхан, Орхон, Ховд, Хөвсгөл аймгийн нутгийн зарим хэсгээр цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:   Ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.  алхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас 7-12 м/с, говь, тал, хээрийн нутгаар зарим үед 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +3+8 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр +13+18 градус, бусад нутгаар +7+12 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:   Үүлшинэ, ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүсч, +4+6 градус дулаан байна.

Төлөв байдал: 25-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-ны өдөр баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-ны өдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд нийт нутгаар 8-13 м/с, говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. 26-ны өдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -13-18 градус хүйтэн, өдөртөө 0+5 градус дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -6-11 градус хүйтэн, өдөртөө +4+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1+6 градус, өдөртөө +11+16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1-6 градус хүйтэн, өдөртөө +7+12 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 33 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 08:41 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Л-ийн 7х12 метрийн хэмжээтэй байшингийн дотор талын хананы хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж  унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо гал гарч байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 00:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход гал тогооны өрөөнд цахилгаан тогооны төхөөрөмж шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.        

Дорнод аймгийн Баян-Уул сумын Бэрх багийн “Бэрх” хорооллын 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 02:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 5х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 52 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 13 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 03:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-ын 4 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн “Өргөө булаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 52 км-т, Орхон аймгаас баруун хойд зүгт 20 км-т/ 04.23-ны өдөр Булган аймгийн Бугат сумын чиглэлд амарч явсан 3 хүн буцах замдаа автомашинаа шаварт суулгаж, мөн өдрийн 19:00 цагийн орчим 1 хүн нь тусламж дуудахаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 04.24-ний өдрийн 03:01 цагт хүлээн авсан. Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Ү /60 настай, эмэгтэй/-г эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top