ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Эдийн засаг, нөөц, ар талын тэнхимээс “Судалгаанд суурилсан инновац” сэдэвт ахисан түвшний мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж, сургалтад хамрагдсан оролцогчдод гэрчилгээ гардууллаа.
Мэргэшүүлэх сургалтаар судалгааны арга зүй эзэмших, статистик боловсруулалт хийх, хувь хүний хөгжил, манлайлал зэрэг аж үйлдвэрийн IV хувьсгалын хүрээнд нэвтэрсэн шинэ техник, технологийн ололт амжилтыг судалгааны ажилд нэвтрүүлэх чиглэлээр мэдлэг олгосон юм.
Мөн ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн багш, доктор Г.Ганзориг, Ч.Батжаргал нар статистик мэдээлэл боловсруулах программ хангамж, spss, pls, sem ашиглах, гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зардал, зохион байгуулалт сэдвээр сургалт хийлээ гэж ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас мэдээллээ.