Онцгой байдлын албаныхан байнгын шахам онцгой нөхцөлд ажилладаг онцлогтой. Тусгай мэргэшсэн багаас бүрдсэн онцгой байдлын албанд ажиллагсдын дунд эмэгтэйчүүд цөөнгүй. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр Мартын 8-ны баяраар онцгой албаны бүсгүйчүүд дүрэмт хувцсаа улаан даашинзаар сольжээ.
Онцгой албаны эрчүүд бүсгүйчүүдээ өөрсдийн хийсэн гарын хоолоор дайлсны дээр ая дууны мэндчилгээ хүргэж сюрприз барьжээ. Бүсгүйчүүд ч “Улаан дресс” кодоор хувцаслаж, эрчүүдийнхээ зохион байгуулсан баярыг чимсэн байна.
Эх сурвалж: www.yellow.news.mn