Хамтын ажиллагааны талаар санал солилцов

GJ1A1553.jpg

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Жан Янг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр улсын Засгийн газар хоорондын “Хил орчмын ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн хэрэгжилт, энэ сарын 08-11-ний өдрүүдэд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Матад, Халхгол сумдын нутаг дэвсгэрээр тархсан хээрийн гал түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцсон юм.

Мөн талууд цаашид хил орчмын ой, хээрийн гал түймрийн талаар шуурхай мэдээлэл солилцох, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, ард, иргэдэд сургалт, сурталчилгаа зохион байгуулах, дээрх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж хамтран ажиллах талаар харилцан ярилцлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top