“Hummer Club” -ийн залуус Онцгойгийнхонд туслахад бэлэн

1.png

Монголын HUMMER CLUB-ийн залуус байгалийн гамшигт үзэгдэл тохиолдвол хүн хүч техникээр туслаж байхаа мэдэгдлээ.

Өнгөрсөн долоо хоногт болсон цасан шуурганаар хоёр ээлж ажиллаж цасанд боогдсон машин, иргэдийг аврах ажиллагаанд оролцжээ. Шуурганд төөрч цасанд боогдож хоёр хоносон Зэтко компанийн түлшний шланз Заамар сумаас гараад сураггүй болсныг хайсны эцэст хоёрдугаар ээлжийн залуус олжээ.
Цаашид ч байгаль, цаг агаарын болон аюулт үзэгдэл ослын үед Онцгой байдлын албаны хүн хүч, техник хүрэлцэхгүй нөхцөл байдал хүндэрвэл Монголын HUMMER CLUB сайн дураараа үнэ төлбөргүй туслахад бэлэн гэдгээ мэдэгдлээ. Татлага олс, гэрэлтүүлэг, хүрз зэрэг иж бүрэн тоногтой HUMMER автомашинаар туршлагатай залуус Улаанбаатар хотын орчимд цасанд боогдсон хүн, машиныг аврах ажиллагаанд оролцох, зохион байгуулахаар бэлэн байдалд байгаа ажээ.

Сайн үйлс сайхан сэтгэл бүхэн дэлгэрч байг.

2 3 4 5 6 7 8

Эх сурвалж: www.zaluu.com

scroll to top