Гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо

viber_image_2023-04-25_11-22-16-714.jpg

ОБЕГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ч.Ариунаа БНСУ-ын Элчин сайдын яамны зөвлөх Ким Чолсаныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Засгийн газраас 2023-2025 оныг “Монгол зочлох жил” болгон зарласантай холбогдуулан БНСУ-ын аялал жуулчлалаар ирж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтын ажиллагаа болон гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, тэр дундаа тус улсын мужуудтай хамтын ажиллагааг эхлүүлэх талаар санал солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top