Япон Улсын Сендай хотод 2015 онд зохион байгуулагдсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн III бага хурлаас НҮБ-ын гишүүн 187 улс “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ 2015-2030” баримт бичгийг санал нэгтэй баталж, энэхүү баримт бичигт дэвшүүлсэн 7 зорилт, үйл ажиллагааны 4 тэргүүлэх чиглэлийг үндэсний хууль тогтоомжид нийцүүлэн өөрийн улсын чадавх, нөөц бололцоонд тулгуурлан хэрэгжүүлэхээр үүрэг амлалт авсан.
НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас улс орнуудыг гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны дунд хугацааны тайлан боловсруулах заавар гаргасан бөгөөд тус зааврын дагуу Онцгой байдлын ерөнхий газраас тус баримт бичгийн дунд хугацааны Монгол Улсын тайланг холбогдох талуудтай хамтран боловсрууллаа.
Тайланд 2015-2022 онд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Монгол Улсад хэрэгжүүлсэн арга хэмжээнээс шинэлэг, цар хүрээ өргөнтэй, олон улсад туршлага болохуйц байдал, мөн хүндрэл бэрхшээлийг тодорхойлохдоо нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлыг дэлхийн хэмжээнд дэвшүүлсэн 7 зорилт, тэргүүлэх 4 чиглэлийн хүрээнд тус тус сонгож оруулсан болно.
Дэлгэрэнгүйг https://drive.google.com/file/d/1jw8a-BI_0fpuofoqygnxK239_gds5uAS/view?usp=sharing эндээс үзэх боломжтой.