1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Завхан, Увс, Өмнөговь аймгуудад 18-20 м/сек хүрч, шороогоор шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр 18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутгаар +2…+7 градус, Алтайн өвөр говь орчмоор +18…+23 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар +13…+18 градус, бусад нутгаар +8…+13 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. +11…+13 градус дулаан байна.
Төлөв байдал: 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн газраар, 30-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 27, 28-нд говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с, 30-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 16-18 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -11…-16 градус, өдөртөө 0..-5 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +11…+16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна. 29,30-нд ихэнх нутгаар дулаарна.
2.Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 09:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 6.8×6.8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 40 минут ажиллан унтраасан.
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Жаргалант баг, Дэнж хорооллын 3 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 11:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн “ПавCA1171” загварын ачааны автомашины хөдөлгүүр шатаж байсныг 4 минут ажиллан унтраасан.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн “Арцат” хорооллын 4 дүгээр гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 11:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчдыг очиход 4х6 метрийн хэмжээтэй байшин, 5 метр хашаа шатаж байсныг 35 минут ажиллан унтраасан.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Онги багийн 10 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 20:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 02:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дугээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 3×3 метрийн хэмжээтэй амбаар шатаж, “Пит” загварын суудлын автомашины хаалга өртсөн байсныг 15 минут ажиллан унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
– Хээрийн түймэр: Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гүнцэнгэлэг багийн “Салбар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 126 км, сумын төвөөс баруун урд зүгт 30 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.25-ны өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Цагаан-Овоо сум дахь уул уурхайн “Степ голд” ХХК-ийн ажилтнууд, Хөлөнбуйр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, тухайн өдрийн 19:45 цагт түймрийг цурамд оруулан, 20:30 цагт бүрэн унтраасан.
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Мэргэний давааны-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 230 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км/-т ой хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.25-ны өдрийн 17:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж, 20:48 цагт цурамд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Сийрст багийн Өгөө хайрхан гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 120 км, сумын төвөөс зүүн зүгт 20 км/-т Иргэн С-ийг эмнэлэгт хүргэхээр яваад суудлын автомашин нь эвдэрч, төөрсөн тухай дуудлагыг 04.26-ны өдрийн 02:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход тус сумын “Өгөө хайрхан” гэдэг газраас тус сумын чиглэлд иргэн О /38 настай, эрэгтэй, тус сумын харьяат/ “Тоёота Хариер” загварын суудлын автомашинаар хаднаас унаж бэртсэн иргэн С/34 настай, эмэгтэй, тус сумын харьяат/-г эмнэлэгт хүргэхээр яваад төөрч, автомашин нь эвдэрсэн байсан тул тухайн 2 иргэнийг авч сумын төвд хүргэн тус сум дахь сум дундын эмнэлэгт хүлээлгэн өгсөн.
Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн “Багуран” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 30 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км/-т Иргэн А сумын төвөөс /мотоциклтой/ 17:00 цагийн орчим гэрлүүгээ явна гэж гараад 18-24 м/с шороон шуурга шуурсаны улмаас төөрсөн тухай дуудлагыг 04.25-ны өдрийн 22:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж, Улаангом сумаас тус сумын Увс нуур жуулчны баазын чиглэлд мотоциклтой явсан иргэн А /41 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 24 км/-т “Баг бураа” гэдэг газраас 23:20 цагт эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн.
– Хаалга цоож нээх: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан баг /аймгийн төвөөс зүүн зүгт 168 км, салбарын байрлалаас баруун урд зүгт 0.8 км/-т Гэрэлтүүлгийн цамхаг дээрээс 1 хүн амиа хорлох гээд байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 20:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход, иргэн Ш /29 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ 8 метрийн өндөртэй гэрэлтүүлгийн цамхаг дээрээс олсоор хоолойгоо боомилохыг завдан хөл алдаж хоолой нь боогдсон тул 21:21 цагт эсэн мэнд буулгаж, Хүдэр сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР