ХАЧА Зүүн Хятадын тэнгист сургууль хийж байна

6448af6a44702.jpeg

Хятадын Ардын чөлөөлөх арми /ХАЧА/ өнөөдөр Зүүн Хятадын тэнгист сургууль хийж байгаа талаар тус улсын зүүн хэсэгт орших Жэжян мужийн Далайн аюулгүй байдлын албанаас мэдээлэв.

Байлдааны буудлага бүхий сургууль эхэлсэнтэй холбоотойгоор сургуулилалтын бүсэд хөлөг онгоцны хөдөлгөөнийг хориглосныг тус байгууллага цахим хуудсандаа мэдэгджээ. 

ХАЧА-ийн сургууль Бээжингийн цагаар 11 цагт эхэлсэн бөгөөд 18:30 цагт дуусах аж. Сургуулилалтад ямар хөлөг онгоцнууд оролцож байгаа талаар дээрх байгууллага тодорхой мэдээлэл өгөөгүй байна. 

Эх сурвалж: montsame.mn

scroll to top