ХУРАНДАА БҮСГҮЙЧҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

12823506_1969582663267656_9045896307393899702_o.jpg

Зэвсэгт хүчний 95 жилийн ой, Монгол Улсад “Хурандаа” цол бий болсоны 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд “Монгол хурандаа” нийгэмлэгийн Удирдах зөвлөл Монгол Улсын Аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын хурандаа цолтон бүсгүйчүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Тус нийгэмлэгээс гаргасан албан ёсны судалгаагаар манай улсад “Хурандаа” цол бий болсон 80 жилийн хугацаанд нийт 2800 гаруй хурандаа цолтон төрснөөс 32 эмэгтэй энэ эрхэм хүндэт цолыг хүртжээ. Тухайлбал, Зэвсэгт хүчинд- 1, Хил хамгаалах байгууллагад- 1, Тагнуулын байгууллагад- 2, Онцгой байдлын албанд- 3, Цагдаагийн байгууллагад- 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад- 16 хурандаа цолтон эмэгтэй байна.

Эдгээрээс өнөөдрийн байдлаар Онцгой байдлын албанд- 1, Цагдаагийн байгууллагад- 3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад- 7, нийт 11 хурандаа бүсгүй албан үүргээ гүйцэтгэж байна. Насны хувьд авч үзэхэд, 30-40 насны- 4, 40-50 насны- 4, 50-60 насны- 15, 60-70 насны- 8, 80-90 насны- 1 тус тус байна. Мэргэжлийн хувьд авч үзвэл, нягтлан бодогч, эдийн засагч, инженер эдийн засагч- 7, эмч- 4, багш- 6, хуульч- 13, инженер- 1, хүрээлэн буй орчны удирдлага- 1 тус тус байна. Монгол Улсын гавьяат цолтон- 2, эрдмийн зэрэгтэй- 6 хурандаа бүсгүй байна.

Нийгэмлэгийн тэргүүн, доктор, профессор, хурандаа Ч.Баатар хүрэлцэн ирсэн нийт хурандаа бүсгүйчүүдэд хандан үг хэлж, салбар салбарын үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо өндөр ач холбогдолтойг онцлон тэмдэглээд, тангараг өргөсөн бүсгүйчүүд Та бүгдээс үлгэр дуурайл авч, Та бүгдийн туулсан амьдралын сургамжит зам, олон хүнийг амьдралд хөлөө олоход үлгэр болохыг дурьдаад, мөрдэс гоёсон бүсгүйчүүдэд ирж буй Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд дэвшүүлжээ.

10010766_1969585289934060_3134345416592604699_o 10700215_1969583863267536_6187649788160953408_o 12823274_1969584626600793_6049783257576079468_o 12829196_1969561929936396_3580231846389683320_o 12841148_1969562849936304_9172971269201479175_o 12841460_1969561259936463_7157256409212188043_o (1)

scroll to top