Төслийн хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр гаргасан дүгнэлт, зөвлөмжийг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа

DSC3200.jpg

НҮБ-ын Уур амьсгалын ногоон сан, БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлж байгаа  “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь АДАПТ төсөл”-ийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр гаргасан дүгнэлт, зөвлөмжийг танилцуулах уулзалтыг ОБЕГ-т зохион байгууллаа.

Уулзалтад ОБЕГ,  Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ДХИС-ийн Гамшиг судлалын төвийн холбогдох мэргэжилтнүүд, төслийн  багийн олон улсын зөвлөх болон үндэсний багийн ахлагч, гишүүд оролцсон юм.

Тус төслийг Дорнод, Сүхбаатар, Завхан, Ховд аймгуудад 2021-2028 онуудад уур амьсгалын мэдээлэлд түшиглэн  төв орон нутгийн газар ашиглалт усны нөөцийн төлөвлөлтийг сайжруулах, экосистемд тулгуурласан дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэх, тогтвортой эх үүсвэрээс бэлтгэгдсэн мал аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх малчдын чадавхыг бэхжүүлэх гэсэн харилцан уялдаа бүхий гурван зорилтын хүрээнд хэрэгжүүлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top