Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад өрнөсөн үйл явдлын тойм

Untitled.jpg

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын санаачлагаар “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд Цогтцэций сумын Т.Борын нэрэмжит ерөнхий боловсролын нэгдүгээр сургуульд гамшгаас хамгаалах сургалт арга зүйн танхимыг байгууллаа. Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн танхимын үйл ажиллагааны чиглэл нь сургуулийн багш, ажилчид, ахлах, дунд, бага ангийн сурагчид болон эцэг, эхчүүдэд гал түймэр, газар хөдлөлт, аюулт үзэгдэл, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдлэгийг танхимын болон дадлага сургалтаар олгох юм.

Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дэргэдэх “Ахлагчийн зөвлөл”-ийн 10 жилийн ойг тохиолдуулан улирал бүр шилдэг ахлагчийг тодруулж байна.  Эхний нэгдүгээр улирлын шилдэг ахлагчаар Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, дэд ахлагч Б.Мөнхжаргал, Эрэн хайх аврах ангийн аврагч, дэд ахлагч Б.Хатанбүүвэй, дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Г.Мөнгөнтуяа нар тодорлоо.

Баянгол дүүргийн  Онцгой байдлын хэлтсээс дүүргийн  11-22 дугаар хороодын нутаг дэвсгэрийн харьяанд байрлах 100 гаруй сууц өмчлөгчдийн холбоодын ажилчдад “Газар хөдлөлт болон Галын аюулаас урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг дүүргийн Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг болон дүүргийн Насан туршийн боловсролын хэлтэстэй хамтран зохион байгууллаа.

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Нэг сар-Нэг дүүрэг” удирдамжийн хүрээнд хэлтсийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлж, бэлэн байдлыг хангах сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн Цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүнд газар хөдлөлтийн тухай ойлголт, газар хөдлөлтийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ сэдвээр танхимын сургалт зохион байгууллаа.

Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас Улаанбадрах суманд гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулж,  удирдах бүрэлдэхүүний гамшгийн үед ажиллах ур чадварыг дээшлүүлэн, сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийлээ.

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас Шивээговь сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төвийн ажилтан, албан хаагчдад “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний ойлголт”, “Байгууллагын гамшгийн эрсдэлийг чадавхын аргачлал, үнэлгээ хийх аргачлал”, “Гамшгийн эрсдэлийн тайлан боловсруулах” сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.

Баянхонгор аймгийн  Онцгой байдлын газраас аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг авто засвар, угаалга үйлчилгээний газрын барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлыг хангуулах урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, Эрэн хайх аврах салбар, Дөрвөлж-ОНӨҮГ-ын ажилчидтай хамтран “Цахилгаан станц”-ын барилгад гарсан гал түймрийг унтраах тактикийн дадлага сургалтыг зохион байгууллаа.

Хэнтий аймгийн Онцгой байдлын газар болон холбогдох байгууллагаас бүрдсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүн сумдын бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, дүгнэлт өгч ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 16 сум, 3 тосгонд ажиллалаа.

Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид Хас банктай хамтран байгууллагын галын аюулгүй байдлыг хангуулах, бэлтгэл бэлэн байдлыг шалган, зөвлөн туслах зорилгоор тархалтын сургуулийг зохион байгууллаа.

Булган аймгийн Онцгой байдлын газраас  аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчдад “Газар хөдлөлтийн гамшгийн тухай ойлголт, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа хангах, газар хөдлөлтийн үед хэрэгжүүлэх арга хэмжээ”,“Ой, хээрийн гал түймэр, байгууллагын галын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сэдвүүдээр сургалт зохион байгуулж, заавар зөвлөмж өгч ажиллалаа.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдплын газрын ажлын хэсэг Баянгол суманд ажиллаж, гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийж, гамшгаас хамгаалах ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, танхимын сургалт зохион байгууллаа.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид тус сумын “Галт дулаан ХХК”-тай хамтран гал унтраах тархалтын дадлага сургуулийг зохион байгууллаа.

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа авто засварын газар, авто угаалга, авто үйлчилгээний төвүүдийн барилга байгууламжид гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

scroll to top