Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна

IMG_9876.jpeg

НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн болон төрийн өмчит байгууллагын томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг зохион байгуулж байна.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт Хэв журам сахиулах алба буюу дүүргийн Цагдаагийн газрын 1, 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүн хамрагдаж байна.

Мөн  алба хаагчдыг чадавхжуулах, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх хүн, техник, багаж хэрэгсэл, бараа, материалын нөөц, гамшгаас хамгаалах үйл ажиллагааны төсөв санхүүжилт үүсч болзошгүй хүндрэл бэрхшээлийг тодорхойлох,  гамшгийн үеийн хариу арга хэмжээг хэрэгжүүлэх чадавхыг тодотгох, бэлэн байдал, чанар хүртээмжийг үнэлэн дүгнэж заавар зөвлөгөө өгөх юм гэж НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top