Штабын дадлага сургуулийг зохион байгууллаа

DSC3853-1.jpg

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл,  Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, гамшгаас хамгаалах албад, яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллага, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын харилцан ажиллагааг жигдрүүлэх  зорилгоор ирэх зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

“Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан ажиллагаа сэдэвт” тус сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас штабын дадлага сургуулийг зохион байгууллаа.

Дадлага сургууль  өнөө өглөө 07:00 цагт “Яаралтай цуглар” дохиогоор алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг шалгаснаар эхэлж, газар хөдлөлтийн цагийн байдлын дагуу штабын дадлага хийлээ.

 Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын Үндэсний хүрээлэн, Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн алба хаагчид штабын дадлагад хамрагдсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top