Онол практикийн хурлыг зохион байгуулав

niit.jpg

Монголын Хүмүүнлэгийн өдрийн хүрээнд ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Монголын улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран “Гамшгаас хамгаалах сургалтын өнөөгийн байдал, хүртээмж, үр нөлөө” сэдэвт онол, практикийн бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа.

Онол, практикийн бага хурлаар Гамшгаас хамгаалах сургалтын өнөөгийн байдалд тулгамдаж буй асуудал, цаашдын хэрэгцээг тодорхойлох, Гамшгаас хамгаалах сургалтын тогтолцоо, үйл ажиллагааг сайжруулах арга зам, Сургалтын хүртээмж, үр нөлөөг нэмэгдүүлэх, цаашид авах арга хэмжээний шийдлийн талаарх саналыг тус тус хэлэлцэж, зөвлөмж гаргасан юм.

Хуралд гамшгаас хамгаалах байгууллага, сургалт, судалгааны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн анги, судлаачид, мэргэжилтэн, их дээд сургуулийн оюутнууд оролцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top