Марш, тусгай бэлтгэлийн тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

345575414_204841479003358_7718612405330276617_n.jpg

Дотоод хэргийн их сургуулийн сонсогч, суралцагчдын 2023 оны марш, тусгай бэлтгэлийн тэмцээний аварга шалгаруулах тэмцээнд А.Амарболд ахлагчтай Онцгой байдлын сургуулийн I баг гутгаар байрт шалгарч, хүрэл медаль хүртлээ.

Тус тэмцээн нь хоёр өдөр үргэлжилсэн бөгөөд багууд гарааны өмнөх ажиллагаа буюу жагсаалын үзүүлэх тоглолт, гардан тулааны үзүүлэх тоглолт, биеийн тамирын дасгал, норматив, галын бэлтгэлийн норматив, үй олноор хөнөөх зэвсгээс хамгаалах бэлтгэлийн норматив,Гүнжийн хоолой дахь сургалт, бэлтгэлийн төвд эрэгтэйчүүдийн баг гараанаас бариа хүртэл 8 км, эмэгтэйчүүдийн баг 5 км замд иж бүрэн агсамж, буутай марш үйлдэх явцдаа 6 цэгийг дамжин гар буу, автоматаар буудах, гранат шидэх, саадын зурвас туулах зэрэг 6 төрлийн даалгавар гүйцэтгэн, аваргуудаа шалгаруулсан юм.

Сонсогч, суралцагчдын марш, тусгай бэлтгэлийн цогцолбор сургалт, дадлагад бүрэлдэхүүн сургууль, институтээс эрэгтэй сонсогчдын 9 баг, эмэгтэй сонсогчдын 3 баг хурд, хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдлөө гэж ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас мэдээллээ.

scroll to top