ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны дасгалжуулагч А.Алтанхуяг Монгол Улсын гавьяат тамирчин Буяндэлгэрийн Болдын нэрэмжит чөлөөт бөхийн мастеруудын улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээний 41-45 нас ангилалын 100-130кг жингийн төрөлд аваргын алтан медаль хүртлээ.
Чөлөөт бөхийн мастеруудын улсын аварга шалгаруулах зургаадахь удаагийн нээлттэй тэмцээнд Монгол, БНХАУ, ОХУ, Казахстан, Швед гэсэн 5 орны 165 тамирчин оролцож, жин тус бүрээр аваргуудаа шалгаруулсан юм.
Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчид ирэх аравдугаар сарын 17-22-нд Грекийн Лоутраки хотноо болох мастеруудын ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцоно гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооноос мэдээллээ.