Штабын дадлага сургуулийг зохион байгуулж байна

viber_image_2023-05-08_16-16-21-487.jpg

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл,  Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран ирэх зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд  зохион байгуулах Стратегийн команд штабын сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд ОБЕГ-аас нийслэлийн Онцгой байдлын газарт штабын дадлага сургуулийг зохион байгуулж байна.

Дадлага сургууль  өнөө өглөө 05:30 цагт “Яаралтай цуглар” дохиогоор алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг шалгаснаар эхэлж, газар хөдлөлтийн цагийн байдлын дагуу штабын дадлагаар үргэлжилж байна.

НОБГ-ын бие бүрэлдэхүүн болоод дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Аврах анги, Гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвийн удирдах бүрэлдэхүүн штабын дадлагад хамрагдаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top