Хүмүүнлэгийн үйлсийн эзэд

345835374_1171163626891023_210998820437960246_n.jpg

Олон улсын хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Даланзадгад сум дахь Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Н.Намхайдогдон нь“Хүмүүнлэг залуу”-аар шалгарлаа.

Ахлах ахлагч Н.Намхайдогдон нь 2023 он гарсаар 14 гал түймрийн голомтод ажиллаж, 2 иргэний амь насыг аварч, 100 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

Мөн хүмүүнлэгийн үйлсийг манлайгч, цусны донор Гал түймэр унтраах аврах 21 дүгээр ангийн Гал унтраах автомашины жолооч, ахлагч, У.Болдзориг  МУЗН-ын “Энэрэл” алтан медалиар шагнагдлаа гэж Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top