Сургуулийн бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө

643A7265.jpg

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл,  Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран ирэх зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд  зохион байгуулах Стратегийн команд штабын сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаас дадлага сургуульд оролцох алба хаагчдын нэгдсэн уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтын  үеэр сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр сургуулийн бодлого, цагийн байдал, байгууллага хоорондын уялдаа холбоо, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгч, холбогдох чиглэл өгсөн юм.

Сургуульд Гамшгаас хамгаалах 12 алба Яам агентлаг,  Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, олон улсын байгууллага, Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэг, МУЗН/-ын төлөөлөл болон 21 аймгийн Онцгой комиссын гишүүд зэрэг 250 орчим удирдлага, холбогдох мэргэжилтнүүд оролцоно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top