Алтан Овоо, Шилийн богд явах чиглэлийн замыг хаалаа

Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт гарсан малын гоц халдварт “Шүлхий” өвчин тархан дэлгэрч Наран сумын нутагт илэрч цаашид нэмэгдэх хандлагатай байгаа тул Наран, Дарьганга сумын нутаг дэвсгэрт 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

Халдварт өвчний голомтод нийт 18 өрхийн 96 толгой мал дээрх өвчний ил шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс 86 малыг зориудаар устгасан.
Уг өвчний тархалтыг хурдан хугацаанд зогсоох, өвчнийг хязгаарлах зорилгоор  Онгон, Наран, Дарьганга, Шилийн богд чиглэлд явах хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаах,  дээрхи чиглэлд зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Мөн малчдын уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулдаг хурдан морины уралдааныг зохион байгуулах, уул овоо тахих /Шилийн богд, Алтан овоо/ арга хэмжээг цуцлах, Онгон, Наран, Дарьганга сумдын сурагчдын амралтыг сунгах, аймаг, сумдад зохион байгуулагдах олон нийтийг хамарсан хурал, цуглаан зохион байгуулахгүй байх,  өвчлөмтгий малд тарих вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх, ариутгал халдваргүйжүүлэлт, хорио цээрийн дэглэмийг чангатган ажиллах зэрэг ажлыг зохион байгуулж байна.

 

 

 

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top