НҮБ-ын Хүүхдийн сангаас сургуулийн үйл ажиллагаанд зориулж тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэв

643A7387.jpg

НҮБ-ын Хүүхдийн сангаас ирэх зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Стратегийн команд штабын дадлага сургууль”-д дэмжлэг үзүүлж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Стратегийн команд штабын дадлага сургуульд яам, агентлаг, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, олон улсын байгууллага, хүмүүнлэгийн байгууллага, нийслэлийн удирдлагууд зэрэг нийт 250 гаруй албан тушаалтан танхимаар, 21 аймаг, 9 дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын гишүүд цахимаар оролцох юм.

Оролцогчид удирдлагын нэгдсэн төвийг байгуулж, сургуулийн үеэр газар хөдлөлтийн  хариу арга хэмжээ сэдвийн хүрээнд цагийн байдлын дагуу штабын дадлага хийнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top