Гамшгаас хамгаалах улсын албадын төлөвлөгөөг шинэчлэхээр ажиллаж байна

643A7399.jpg

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл,  Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран ирэх зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд  зохион байгуулах Стратегийн команд штабын сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Гамшгаас хамгаалах улсын албадын төлөвлөгөөг шинэчлэхээр ажиллаж байна.

Үүнтэй холбогдуулан Гамшгаас хамгаалах 12 улсын албадын төлөөллийг оролцуулсан уулзалтыг зохион байгуулж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Гамшгаас хамгаалах улсын алба нь гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, бэлэн байдлыг хангах, нөөц бүрдүүлэх, сургалт, дадлага зохион байгуулах, онцгой байдлын байгууллага, бусад улсын албатай харилцан ажиллах, мэдээлэл солилцох арга хэмжээг хэрэгжүүлдэг юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top