Хороодын Засаг дарга нарт мэдээлэл өглөө

viber_image_2023-05-12_11-37-15-872-1.jpg

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл,  Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран ирэх зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд  зохион байгуулах Стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Энэ хүрээнд нийслэлийн 9 дүүргийн 160 гаруй хорооны  Засаг дарга нарын нэгдсэн уулзалтыг өнөөдөр НОБГ-т зохион байгууллаа.

 Уулзалтын  үеэр сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр сургуулийн бодлого, цагийн байдал, байгууллага хоорондын уялдаа холбоо, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгч, холбогдох чиглэл өгсөн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.