ОБЕГ-ын дэргэдэх Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн ээлжит хуралдаан болж, ОБЕГ-аас захиалгаар хийгдсэн “Улаанбаатар хот болон түүний орчмын нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн идэвхжлийн судалгаа”-ны ажлын эцсийн тайланг хэлэлцлээ.
Мөн Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар байгуулагдсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн дэргэдэх Шинжлэх ухаан технологи, инновацын дэд зөвлөл”-ийн төлөвлөгөө, хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит “Гамшгийн эрсдэлийг бууруулах” үндэсний шагналын асуудлыг тус тус хэлэлцэж, цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.