“Perseverance” Ангараг дээр ширүүн гол урсаж байсны ул мөр байх магадлалтай зургуудыг илгээжээ

645df2033a6c8.jpeg

Ангараг гараг дээр нэгэн цагт ширүүн урсгалтай гол урсаж байсныг нотлох ул мөр байх магадлалтай шинэ зургуудыг “Perseverance” сансрын төхөөрөмж авсан талаар АНУ-ын Агаарын уудам, сансрын нислэгийг шинжлэн судлах төв /NASA/ пүрэв гарагт мэдээллээ.

Энэхүү ажиглалт нь эрдэмтдийг Улаан нүдэн гараг дээр эрт үед ус хэрхэн урсаж байсныг дахин эргэцүүлэн бодоход хүргэж байна.

Ийм гол устай орчныг судалж ойлгох нь эрдэмтдэд Ангараг гаргийн чулуулагт хадгалагдан үлдсэн байх магадлалтай эртний бичил биетний амьдралын ул мөрийг хайж олоход нь тус нэмэр болж магадгүй гэж “NASA” мэдээлжээ.

“Perseverance” өөрөө явагч төхөөрөмж одоогоор 250 метр өндөр тунамал чулуулгийн овоолгын сэнс хэлбэртэй орой хэсэг болон урсаж буй устай төстэй тахиралдсан давхаргуудыг судалж байгаа аж.

Ангараг дээрх “Perseverance”-ийн зорилго нь астробиологи, тэр дундаа эртний бичил биетний амьдралын ул мөрийг хайх юм. Түүнчлэн геологи, өнгөрсөн цаг үеийнх нь цаг уурын онцлогийг тодорхойлсноор хүн төрөлхтөний уг гаргийг судлах замыг нээхийн зэрэгцээ Ангарагийн чулуулаг, сул хөрсийг /реголит/ цуглуулж хадгалах анхны хөтөлбөр болохыг зорьж байгаа ажээ. 

Эх сурвалж:montsame.mn

scroll to top