Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг угтан ЗХЖШ-аас үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний дунд нөхөрсөг уулзалт тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
Уламжлал ёсоор энэ жилийн нөхөрсөг уулзалт тэмцээнийг 2016 оны 03 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны спорт заал, Хужирбулан дах буудлагын талбай, “Агора” билльярдын төвд зохион явуулж байна.
Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагын нэгдмэл үйл ажиллагааг бэхжүүлэх, тэдний эрүүл мэнд, бие бялдрын бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамир, спортын үр нөлөө, ач холбогдлыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулдаг уг нөхөрсөг уулзалт, тэмцээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тахарын ерөнхий газрын удирдах бүрэлдэхүүн оролцож байна.
Удирдах бүрэлдэхүүн буудлага, билльярд, гар бөмбөгийн төрлөөр өрсөлдөх юм.