Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Завхан, Сүхбаатар, Увс, Ховд аймгуудын нутгаар бороо орсон.  Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд 06:33 цагаас цас орж эхэлсэн. Баянхонгор аймагт шороогоор шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хангайн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө голын хөндийгөөр +6…+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +27…+32 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Дарьгангын тал нутгаар +18…+23 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +23…+28 градус, бусад нутгаар +12..+17 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

Төлөв байдал: 16-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 16, 19-нд говь, тал, хээрийн нутгаар, 17-нд Алтайн салбар уулсаар, 18-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 16-наас ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +14…+19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +21…+26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3…+2 градус, өдөртөө +7…+12 градус дулаан байна.

2.Гал түймэр:

 Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 13:26 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиж хогийн цэгт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

– ААН, байгууллагын өмчид гарсан: Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн “Цагаан хад суурьшлын бүс” /аймгийн төвөөс зүүн урд зүгт 344 км, сумын төвөөс баруун урд зүгт 120 км/-т 5х6 метрийн хэмжээтэй харуулын байр 05.14-ний өдрийн 18:20 цагийн үед бүрэн шатсан тухай мэдээллийг 18:20 цагт хүлээн авсан. Тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Бридж гүрэн транс” ХХК-ийн ажилтнууд 18:45 цагт очиж 22 минут ажиллаж гал түймрийг 19:07 цагт бүрэн унтрааж хүлээлгэн өгсөн.

– Хувийн өмчид гарсан: Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн “Цагаан хөтөл” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун зүгт 160 км, сумын төвөөс баруун зүгт 15 км/-т Ачааны автомашин 09:00 цагт шатаж эхэлсэн тухай мэдээллийг 05.14-ний өдрийн 09:32 цагт хүлээн авсан. Тус сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг очиход Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд зорчиж явсан “Ниссан Атлас”  загварын ачааны автомашин, ачиж явсан зам засварын тусгай зориулалтын зам индүүдэгч техник, замын тэмдэглэгээ тус тус бүрэн шатаж байсныг 22 минут ажиллаж бүрэн унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Зүүнсайхан багийн Ногоочдын 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 18:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 4х3 метрийн хэмжээтэй байшингийн 1х1 метрийн хэмжээтэй дээврийн хэсэг, 5 ш хөргөгч шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбийн 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 18:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо хог шатаж байна гэсэн дуудлагыг 21:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар алба хаагчдыг очиход иргэн Ө-ын хашаанд хураалттай хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Ойн түймэр: Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн Адарга-Уул гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км, сумын төвөөс баруун хойд зүгт 80 км/-т Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.14-ний өдрийн 18:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Дадал сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, иргэд ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хонгор багийн Хар толгой гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км, сумын төвөөс баруун хойд зүгт 20 км хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.14-ний өдрийн 16:24 цагт хүлээн авсан. Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид ажиллаж мөн өдрийн 17:40 цурамд оруулж, 18:00 цагт бүрэн унтраасан.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн Ганц гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 170 км, сумын төвөөс хойд зүгт 60 км/-т Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.14-ний өдрийн 17:32 цагт хүлээн авсан. Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 20:23 цагт цурамд оруулж, 21:09 цагт бүрэн унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Их-Уул багийн 16-р зөрлөг гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 50 км, сумын төвөөс баруун хойд зүгт 25 км/-т Бага оврын автобус суудлын автомашинтай мөргөлдөж автомашины эд ангид 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 05.14-ний өдрийн 21:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Хьюндай Кант” загварын бага оврын автобус, иргэн Х-ын “Приус-20” загварын суудлын автомашинтай мөргөлдөж автомашины эд ангид иргэн.Б /61 настай, эрэгтэй/ хавчуулагдсан байсныг 7 минут ажиллаж 22:17 цагт эсэн мэнд гарган тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмчид хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top