ДАШТ: ОУХМ Б.Мишээлт хүрэл медаль хүртэж, түүхэн амжилтын эзэн боллоо

346041519_5702108176556061_8434447642383112776_n.jpg

Узбекистаны нийслэл Ташкент хотноо зохион байгуулагдсан боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний -67 кг жинд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооны тамирчин, ОУХМ Б.Мишээлт  хүрэл медаль хүртлээ.

Ингэснээр Монголын боксын түүхэнд 67 кг-ийн жинд анх удаа боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медалийг хүртэж байна.

Тэмцээнд нийт 107 орны 538 тамирчин оролцсон бөгөөд Монгол улсын 10 тамирчнаас мөнгө, хүрэл хүртэж багийн дүнгээр VII байрт шалгарлаа гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооноос мэдээллээ.

scroll to top