Залуу хосуудын хуримын ёслолыг зохион байгууллаа

346650692_1308299366434388_1195631137785734970_n.jpg

Олон Улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсүүд хамтран хуримын ёслолын арга хэмжээг өнөөдөр Гэрлэх ёслолын ордонд зохион байгууллаа.

Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Эхбаярыг хуримыг хийж, гал голомтыг нь бадраалаа.

Хосуудын гэрлэх ёслолын арга хэмжээнд алба хаагчдын үр хүүхэд, гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олон найз, нөхөд нь оролцож, аз жаргалтай, баярт мөчийг нь хуваалцсан юм гэж НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top