Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт буюу Сансарын шатахуун түгээх станцын урд байрлах 57 дугаар байрны дээвэр дээрээс үсэрч амиа хорлохоор зогсож буй охиныг аварлаа. Түүнийг ээжтэйгээ ярилцаад зогсож байх үед нь Онцгой байдлын албан хаагч гарнаас нь татан буулгаж аюулгүй болгожээ. Тэрбээр ерөнхий боловсролыг сургуулийн 10 дугаар ангийн сурагч бөгөөд яагаад амиа хорлохыг завдсан нь одоогоор тодорхойгүй байна.
Эх сурвалж: www.zaluu.com