Онцгой байдлын ерөнхий газраас ДХИС-ийн Онцгой байдлын сургуультай хамтран “Хяналт, шалгалт нэгдсэн арга хэмжээ” сэдэвт сургалт энэ сарын 15-17-ны өдрүүдэд Дотоод хэргийн их сургуульд зохион байгууллаа.
Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн нарын 50 гаруй алба хаагч хамрагдсан юм.
Алба хаагчдад Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр мэдлэг олгох, шинээр батлагдсан хууль, дүрэм, заавар, стандартыг танилцуулах, ажлын бүтээмжийг сайжруулах, шинэлэг мэдээ, мэдээллийг өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.