ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас ДХИС-ийн Онцгой байдлын сургуультай хамтран зохион байгуулж байгаа “Хяналт, шалгалт нэгдсэн арга хэмжээ” сэдэвт сургалт эхэллээ.
Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын гал түймрийн улсын хяналтын байцаагч нар хамрагдаж байгаа тус сургалтын нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр оролцож, амжилт хүссэн юм.
Хоёр өдөр үргэлжлэх тус сургалтаар гал түймрийн улсын хяналтын нөхцөл байдал, анхаарах асуудал, төрийн хяналт, шалгалтын тухай хууль, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, гал түймрийн хэргийн газрын үзлэг хийх, цахим бүртгэлийн мэдээллийн систем зэрэг сэдвийн хүрээнд холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өгч, харилцан туршлага солилцоно гэж Онцгой байдлын еөрнхйи газраас мэдээллээ.